Нийгмийн хариуцлага

 

Манай компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх бодлого зарчим нь компанийн эрхэм зорилго дээр үндэслэгддэг бөгөөд ард түмний амьдралд эерэг нөлөө үзүүлэх, нийгэмд хувь нэмрээ оруулах явдал юм. Монгол улсын зах зээлд тарьж ургуулах, үйлдвэрлэх боломжгүй импортыг орлох, экспортыг дэмжих,  экологийн цэвэр ОУ-н чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэвтэрүүлэхдээ тухайн салбартаа хамгийн шилдэгийг сонгож улмаар хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дээд зэрэгт хүндэтгэн үздэг. Мөн байгаль орчинд ээлтэй хэрэглэгчдийн сэтгэл ханамжид хүрэх бүтээгдэхүүн үйлдэрлэл эрхлэхэд оршино. Бид ажилтан хамт олон, хамтрагч байгууллага, хувь хэрэглэгч бүрийг хүндэтгэж, бизнесийн ёс зүйг чанд баримтлан ажилладаг.

“Дельта Холдинг”ХХК ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, амжилт ололтыг дэмжих, мэргэжил чадварыг дээшлүүлэхэд онцгой анхаарч ирсэн. Мөн улс орны хөгжлийн хүрээнд татвараа цаг хугацаанд нь төлсөөр ирлээ.  


2016-02-04 04:12:15