Delta Holding
/

DELTA HOLDING

Хүний нөөц

Нүүр хуудасХүний нөөц

ДЕЛЬТАД АЖИЛЛАХ

Чадвараа зориулж, хамтдаа өсөе.

Бидний хийдэг ажил өдөр тутмын амьдралтай ойр. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаа, авто үйлчилгээ эрхэлж, тариалан, агуулахын ажлыг холбодог. Энэ бүхний ард өөр өөр мэргэжил, туршлагатай хүмүүс ажилладаг.

Бид ажилдаа эзэн болж, бусдыг хүндэлж, сурч хөгжих хүсэлтэй хүмүүстэй хамтран ажиллахыг эрмэлздэг.

Дельта Партнерсын дэлгүүрийн дотор орчин
Дельта Партнерс · Дэлгүүрийн орчин

БИДНИЙ БАРИМТЛАХ ЗАРЧИМ

Хүнээ хүндэлсэн ажлын орчин

Сайн хамт олон өдөр тутмын энгийн үйлдлээс эхэлдэг.

Хүндлэлтэй харилцаа

Хүний санал бодлыг сонсож, хийсэн ажлыг нь үнэлэх нь хамтын ажлын эхлэл. Албан тушаал, туршлагаас үл хамааран хүн бүртэй хүндэтгэлтэй харилцахыг бид эрхэмлэнэ.

Аюулгүй ажиллагаа

Үйлдвэр, засварын төв, агуулах, дэлгүүр гээд ажил бүр өөрийн онцлогтой. Заавар, стандартаа мөрдөж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг анхаарах нь бидний өдөр тутмын хариуцлага.

Хариуцлага ба чанар

Амласнаа биелүүлж, ажлаа нягт нямбай хийхийг чухалчилна. Алдаагаа нуухгүй ярилцаж, засах арга замыг хамтдаа олох нь чанартай ажлын үндэс гэж үздэг.

Хамтдаа суралцах

Мэддэгээ хуваалцаж, мэдэхгүйгээ асуухад нээлттэй байя. Шинэ санааг сонсож, ажлаа хялбарчлах, сайжруулах боломжийг хамтдаа эрэлхийлэхийг дэмжинэ.

ӨСӨЛТ, ХӨГЖИЛ

Хийж сурна. Хуваалцаж хөгжнө.

  1. Ажлаа ойлгохоос эхэлнэ

    Бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажлын дараалал болон хамт олонтойгоо танилцах нь шинэ ажлын эхний чухал алхам.

  2. Туршлагаа өдөр бүр нэмнэ

    Бодит ажил дээр асуудал шийдэж, туршлагатай хамт олноосоо суралцан мэргэжлийн ур чадвараа ахиулахыг чухалчилна.

  3. Дараагийн алхмаа бэлтгэнэ

    Өөрийн давуу тал, сайжруулах чадвараа таньж, илүү хариуцлагатай ажилд бэлтгэх нь өсөлтийн суурь юм.

Майндтэчийн Сэлэнгэ үйлдвэр
Майндтэч · Сэлэнгэ үйлдвэр. 2023 оны танилцуулгын зураг.

БИДЭНТЭЙ НЭГДЭХ

Сонгон шалгаруулалтын үе шат

Ажлын байрны онцлогоос хамаарч үе шат өөр байж болно.

  1. CV, анкет

    Сонирхсон ажлын зарын зааврын дагуу туршлага, ур чадвараа танилцуулна.

  2. Танилцах ярилцлага

    Таны туршлага, сонирхол болон ажлын үүрэг, хүлээлтийн талаар ярилцана.

  3. Мэргэжлийн үнэлгээ

    Ажлын онцлогоос хамаарч ур чадварын даалгавар эсвэл нэмэлт ярилцлага байж болно.

  4. Ажлын санал

    Хоёр талын хүлээлт нийцвэл ажлын нөхцөл, эхлэх хугацааг тохиролцоно.

ӨӨРИЙН ЧИГЛЭЛЭЭ СОНГООРОЙ

Нээлттэй ажлын байр

Сонирхсон компаниа сонгож, үйл ажиллагаатай нь танилцаарай.

ДЕЛЬТА ХОЛДИНГИЙН БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ

Дельта Фүүдс ХХК

Хүнсний импорт, худалдаа, түгээлт

Энэ хуудсанд тус компанийн нээлттэй ажлын зар одоогоор нийтлэгдээгүй байна.

Компанийн танилцуулга ↗

ХҮСЭЛТ ГАРГАХЫН ӨМНӨ

Өөрийгөө ойлгомжтой танилцуулаарай.

Товч, тодорхой CV таны туршлага, сонирхлыг зөв ойлгоход тусална.

CV-дээ юу оруулах вэ?

Холбоо барих мэдээлэл, боловсрол, ажилласан байгууллага, хугацаа, гүйцэтгэсэн үүргээ тодорхой бичээрэй. Сонирхсон ажилтай холбоотой ур чадвар, хийсэн ажлын жишээгээ товч нэмбэл таныг илүү сайн танихад тусална.

Ажлын туршлага бага бол?

Ажлын зарын шаардлагыг эхлээд нягтлаарай. Тухайн шаардлагад нийцэж байвал дадлага, сургалтын төсөл, сайн дурын ажил болон сурч эзэмшсэн чадвараа жишээгээр тайлбарлаж болно.

Хүсэлтээ хаана илгээх вэ?

Нээлттэй ажлын зар бүрд заасан сувгаар хүсэлтээ илгээнэ. Зарын талаар тодруулах зүйл байвал тухайн компанийн холбоо барих мэдээллийг ашиглан хариуцсан ажилтантай холбогдоорой.