Хүндлэлтэй харилцаа
Хүний санал бодлыг сонсож, хийсэн ажлыг нь үнэлэх нь хамтын ажлын эхлэл. Албан тушаал, туршлагаас үл хамааран хүн бүртэй хүндэтгэлтэй харилцахыг бид эрхэмлэнэ.

ДЕЛЬТАД АЖИЛЛАХ
Бидний хийдэг ажил өдөр тутмын амьдралтай ойр. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаа, авто үйлчилгээ эрхэлж, тариалан, агуулахын ажлыг холбодог. Энэ бүхний ард өөр өөр мэргэжил, туршлагатай хүмүүс ажилладаг.
Бид ажилдаа эзэн болж, бусдыг хүндэлж, сурч хөгжих хүсэлтэй хүмүүстэй хамтран ажиллахыг эрмэлздэг.

БИДНИЙ БАРИМТЛАХ ЗАРЧИМ
Сайн хамт олон өдөр тутмын энгийн үйлдлээс эхэлдэг.
Хүний санал бодлыг сонсож, хийсэн ажлыг нь үнэлэх нь хамтын ажлын эхлэл. Албан тушаал, туршлагаас үл хамааран хүн бүртэй хүндэтгэлтэй харилцахыг бид эрхэмлэнэ.
Үйлдвэр, засварын төв, агуулах, дэлгүүр гээд ажил бүр өөрийн онцлогтой. Заавар, стандартаа мөрдөж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг анхаарах нь бидний өдөр тутмын хариуцлага.
Амласнаа биелүүлж, ажлаа нягт нямбай хийхийг чухалчилна. Алдаагаа нуухгүй ярилцаж, засах арга замыг хамтдаа олох нь чанартай ажлын үндэс гэж үздэг.
Мэддэгээ хуваалцаж, мэдэхгүйгээ асуухад нээлттэй байя. Шинэ санааг сонсож, ажлаа хялбарчлах, сайжруулах боломжийг хамтдаа эрэлхийлэхийг дэмжинэ.
ӨСӨЛТ, ХӨГЖИЛ
Бүтээгдэхүүн, үйлчилгээ, ажлын дараалал болон хамт олонтойгоо танилцах нь шинэ ажлын эхний чухал алхам.
Бодит ажил дээр асуудал шийдэж, туршлагатай хамт олноосоо суралцан мэргэжлийн ур чадвараа ахиулахыг чухалчилна.
Өөрийн давуу тал, сайжруулах чадвараа таньж, илүү хариуцлагатай ажилд бэлтгэх нь өсөлтийн суурь юм.

БИДЭНТЭЙ НЭГДЭХ
Ажлын байрны онцлогоос хамаарч үе шат өөр байж болно.
Сонирхсон ажлын зарын зааврын дагуу туршлага, ур чадвараа танилцуулна.
Таны туршлага, сонирхол болон ажлын үүрэг, хүлээлтийн талаар ярилцана.
Ажлын онцлогоос хамаарч ур чадварын даалгавар эсвэл нэмэлт ярилцлага байж болно.
Хоёр талын хүлээлт нийцвэл ажлын нөхцөл, эхлэх хугацааг тохиролцоно.
ӨӨРИЙН ЧИГЛЭЛЭЭ СОНГООРОЙ
Сонирхсон компаниа сонгож, үйл ажиллагаатай нь танилцаарай.

ДЕЛЬТА ХОЛДИНГИЙН БҮРЭЛДЭХҮҮН КОМПАНИ
Хүнсний импорт, худалдаа, түгээлт
Энэ хуудсанд тус компанийн нээлттэй ажлын зар одоогоор нийтлэгдээгүй байна.
ХҮСЭЛТ ГАРГАХЫН ӨМНӨ
Товч, тодорхой CV таны туршлага, сонирхлыг зөв ойлгоход тусална.
Холбоо барих мэдээлэл, боловсрол, ажилласан байгууллага, хугацаа, гүйцэтгэсэн үүргээ тодорхой бичээрэй. Сонирхсон ажилтай холбоотой ур чадвар, хийсэн ажлын жишээгээ товч нэмбэл таныг илүү сайн танихад тусална.
Ажлын зарын шаардлагыг эхлээд нягтлаарай. Тухайн шаардлагад нийцэж байвал дадлага, сургалтын төсөл, сайн дурын ажил болон сурч эзэмшсэн чадвараа жишээгээр тайлбарлаж болно.
Нээлттэй ажлын зар бүрд заасан сувгаар хүсэлтээ илгээнэ. Зарын талаар тодруулах зүйл байвал тухайн компанийн холбоо барих мэдээллийг ашиглан хариуцсан ажилтантай холбогдоорой.