Бидний тухай 


“Дельта холдинг”ХХК нь 1997 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор 10 гаруй үндсэн салбартай, 200 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Тус компани нь автомашины худалдаа, сэлбэг худалдаа, засвар үйлчилгээний “Дельта авто сервис” ХХК, Хүнсний худалдаа, лавлахын үйлчилгээ, зочид буудал зоогийн газрын “Дельта Фүүдс” ХХК, Хувцасны худалдаа, электрон барааны, барилгын материалын худалдаа, тавилгын худалдааны “Дельта Комлекс Трейдинг” ХХК, Үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Дельта Зууч” ХХК, тээврийн үйлчилгээний “Дельта Монгол Транс” ХХК  “Майнд Тэч” XХK Ургамалын тосны үйлдвэр, "Монголиан Грийн Фармер", "Норд Транс" ХХК, "Дельта Партнерс" ХХК зэрэг компанитайгаар үйл ажиллагаа явуулж байна.

Дельта холдинг нь 2014 оноос эхлэн Олон улсын эрүүл ахуйн стандартыг хангасан тээвэрлэлт, хадгалалт, түгээлтийн иж бүрэн системийг бүрдүүлэх замаар хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг дээд зэргээр хангахуйц орчин үеийн жишиг цогцолбор ложистик төв байгуулахаар зорин эхний ээлжинд 1000 тн-ын багтаамжтай махны хөргүүртэй зоорь, 1200 тонн-ын багтаамжтай жимс, хүнсний ногооны хөргүүрийг, шаардлагатай иж бүрэн дэд бүтцийн хамт ашиглалтанд оруулсан.





Verification: 4f70f7dede375d33